Categories
research

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС, ЭРЭМБЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Өрсөлдөх чадварын индекс тооцож, эрэмбэлэхдээ нийт 176 үзүүлэлтээс 142-ыг ашигласан (ерөнхий мэдээлэл болох 34 үзүүлэлт тооцоонд орохгүй) ба дараах алхмуудын дагуу тооцоолол хийгдсэн….

Өрсөлдөх чадварын индекс тооцож, эрэмбэлэхдээ нийт 176 үзүүлэлтээс 142-ыг ашигласан (ерөнхий мэдээлэл болох 34 үзүүлэлт тооцоонд орохгүй) ба дараах алхмуудын дагуу тооцоолол хийгдсэн. Үүнд:

1.Стандартчилсан үнэлгээг тооцох

Өрсөлдөх чадварын индекс тооцох, эрэмбэлэх үндсэн суурь элемент нь үзүүлэлт бүрээр тооцсон стандартчилсан үнэлгээ юм. Энэ нь статистикийн мэдээлэл, санал асуулгын дүнгээр олж авсан ялгаатай хэмжигдэхүүн бүхий тоон мэдээллүүдийг харьцуулж болохуйц нэг төрлийн болгох ач холбогдолтой.

Стандартчилсан үнэлгээг үзүүлэлт бүрээр, аймаг бүрийн хувьд дараах томьёогоор тооцно.

 Энд:

Стандартчилсан үнэлгээг тооцоолохын өмнө үзүүлэлт бүрийн тархалтын хэлбэрийг тодорхойлж, хэвийн бус тархалттай тохиолдолд логарифм авсан утгаас стандартчилсан үнэлгээг тооцсон болно.

Стандартчилсан үнэлгээ өндөр байх тусам тухайн үзүүлэлт өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж буйг илтгэх боловч зарим үзүүлэлтийн хувьд утгыг нь бууруулах тусам өрсөлдөх чадварт илүү эерэг нөлөө үзүүлдэг тохиолдол бий. Жишээ нь, ядуурлын түвшин, эхийн эндэгдлийн түвшин гэх мэт үзүүлэлтийн стандартчилсан үнэлгээ бага байх тусам сайн. Тиймээс ийм төрлийн үзүүлэлтүүдийн хувьд стандартчилсан үнэлгээг (-1) –ээр үржүүлж тооцсон.

2.Үзүүлэлтүүдийг эрэмбэлэх

Тооцоонд хамрагдах 142 үзүүлэлт бүрийн стандартчилсан үнэлгээний энгийн дунджаар аймгуудыг эрэмбэлнэ. Стандартчилсан үнэлгээ өндөр байх тусам өрсөлдөх чадвар сайтай байх буюу дээгүүр эрэмбэлэгдэнэ.

3.Өрсөлдөх чадварын индекс тооцох, эрэмбэлэх

Үндсэн 4 бүлэг нь тус бүр 4 дэд бүлэгт хуваагдах бөгөөд стандартчилсан үнэлгээнд тулгуурлан эдгээр 16 дэд бүлэг тус бүрийн дундаж стандартчилсан үнэлгээг аймаг бүрээр тооцох ба жигнэсэн дундаж ашиглана. Учир нь дэд бүлэг доторх үзүүлэлтийн тоо ялгаатай байх бөгөөд судалгааны үр дүнг бодитой, тэнцвэртэй байлгах үүднээс дэд бүлэг бүрийн эзлэх жинг дотроо хэдэн үзүүлэлттэйгээс үл хамааран тэнцүү (16×6.25%=100%) хэмжээтэй сонгоно. Ингэснээр дэд бүлгийн эзлэх жинг тогтмол барих боломжийг олгох төдийгүй статистик мэдээлэл дутуу, алдаатай тохиолдолд бусад бүлэгт нөлөөлөх боломжийг хааж, нийт үр дүнгийн найдвартай байдлыг өсгөдөг.

16 дэд бүлгээр тооцсон аймгуудын дундаж стандартчилсан үнэлгээнд суурилан 16 бүлгийн өрсөлдөх чадварын индексийг аймаг бүрээр дараах ерөнхий томьёогоор тооцоолно.

Өрсөлдөх чадварын 4 ерөнхий бүлгийн индексийг дэд бүлгүүдийн индексийн энгийн дунджаар, нэгдсэн индексийг 4 бүлгийн энгийн дунджаар тус тус тооцоолно.

4 бүлгийн индекс болон нэгдсэн индексийн дүнгээр аймгуудыг эрэмбэлэх ба индексийн утга хамгийн өндөр аймгийг 100 гэж тооцон аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг оноогоор илэрхийлж, утгын дарааллаар аймгуудыг эрэмбэлнэ.

Ерөнхий үнэлгээний эрэмбэ нь тухайн аймгийн өрсөлдөх чадварын байр бусад аймагтай харьцуулахад ямар байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвараар хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн аймгийн хувьд тухайн аймаг өрсөлдөх чадвартай гэж тодорхойлохоос илүү тухайн аймаг бусад аймагтай харьцуулахад өрсөлдөх чадвар сайтай гэж ойлгох нь зүйтэй юм

Leave a Reply

Your email address will not be published.