Categories
east

Дорнод

Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан Хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан.1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар “Чойбалсан аймаг” гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн “Дорнод” хэмээн нэрлэгдэх болжээ. Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 64 багт хуваагддаг.

Газар зүй

Дорнод аймаг нь хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг. Тус аймаг нь далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Онцлог газрууд

Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газруудтай. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан сувиллын газрууд бий.

Эх сурвалж : http://www.dornod.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/
Categories
east

Сүхбаатар

Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонх нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.

Газар зүй

Тус аймгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82.3 мянган км квадрат газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 метрт өргөгдсөн “Байшинт” юм.

Ургамал, амьтан

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.

Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль нутагшиж байна.

Онцлог газрууд

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200 орчим булаг шанд, гол горхитой. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон Дарьганга суманд 127-248 км квадратталбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Мэдээллийн эх сурвалж: http://sukhbaatarexperiencemon.weebly.com/

https://mn.wikipedia.org/wiki
Categories
east

Хэнтий

Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар буюу одоогийн Чингис хотод байгуулагджээ. Чингис хот нь Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км зайтай оршдог.

Газар зүй

Хэнтий аймаг Монгол орны дорно умар хэсэгт оршино. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.

Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс Хэрлэн гол эх авдаг.

Уур амьсгал

Чингис хот нь Монголын хоёр дахь хүйтэн хот юм. Өвлийн улиралд гол хөлдөж салхи шуурахад -40°С хүрдэг.

Ургамал, амьтан

Мойл, өрөл, үхрийн нүд, нэрс зэрэг жимс, түмэн зангилаа, тарваган шийр, бамбай зэрэг эмийн ургамал, гогод, мангир, зэрлэг сонгино, цагаан төмс зэрэг хүнс тэжээлийн ургамлуудаар баян.

Хүрхэгэ нуур, Хутаг нууртайгаас гадна Ононгийн ар талын байгальд хандгай, буга, булга, хүдэр, илбэнх зэрэг ховордсон амьтад, бусад араатан жигүүртэн амьдардаг.

Онцлог газрууд

Хэнтийн нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул, Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Сөөгтийн агуй, Гурван нуур, Онон, Аварга тосон, Тарс зэрэг олон рашаан бий.

Эх сурвалж: http://khentii.mn

https://mn.wikipedia.org/wiki