Categories
research

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКС, ЭРЭМБЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Өрсөлдөх чадварын индекс тооцож, эрэмбэлэхдээ нийт 176 үзүүлэлтээс 142-ыг ашигласан (ерөнхий мэдээлэл болох 34 үзүүлэлт тооцоонд орохгүй) ба дараах алхмуудын дагуу тооцоолол хийгдсэн. Үүнд:

1.Стандартчилсан үнэлгээг тооцох

Өрсөлдөх чадварын индекс тооцох, эрэмбэлэх үндсэн суурь элемент нь үзүүлэлт бүрээр тооцсон стандартчилсан үнэлгээ юм. Энэ нь статистикийн мэдээлэл, санал асуулгын дүнгээр олж авсан ялгаатай хэмжигдэхүүн бүхий тоон мэдээллүүдийг харьцуулж болохуйц нэг төрлийн болгох ач холбогдолтой.

Стандартчилсан үнэлгээг үзүүлэлт бүрээр, аймаг бүрийн хувьд дараах томьёогоор тооцно.

 Энд:

Стандартчилсан үнэлгээг тооцоолохын өмнө үзүүлэлт бүрийн тархалтын хэлбэрийг тодорхойлж, хэвийн бус тархалттай тохиолдолд логарифм авсан утгаас стандартчилсан үнэлгээг тооцсон болно.

Стандартчилсан үнэлгээ өндөр байх тусам тухайн үзүүлэлт өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж буйг илтгэх боловч зарим үзүүлэлтийн хувьд утгыг нь бууруулах тусам өрсөлдөх чадварт илүү эерэг нөлөө үзүүлдэг тохиолдол бий. Жишээ нь, ядуурлын түвшин, эхийн эндэгдлийн түвшин гэх мэт үзүүлэлтийн стандартчилсан үнэлгээ бага байх тусам сайн. Тиймээс ийм төрлийн үзүүлэлтүүдийн хувьд стандартчилсан үнэлгээг (-1) –ээр үржүүлж тооцсон.

2.Үзүүлэлтүүдийг эрэмбэлэх

Тооцоонд хамрагдах 142 үзүүлэлт бүрийн стандартчилсан үнэлгээний энгийн дунджаар аймгуудыг эрэмбэлнэ. Стандартчилсан үнэлгээ өндөр байх тусам өрсөлдөх чадвар сайтай байх буюу дээгүүр эрэмбэлэгдэнэ.

3.Өрсөлдөх чадварын индекс тооцох, эрэмбэлэх

Үндсэн 4 бүлэг нь тус бүр 4 дэд бүлэгт хуваагдах бөгөөд стандартчилсан үнэлгээнд тулгуурлан эдгээр 16 дэд бүлэг тус бүрийн дундаж стандартчилсан үнэлгээг аймаг бүрээр тооцох ба жигнэсэн дундаж ашиглана. Учир нь дэд бүлэг доторх үзүүлэлтийн тоо ялгаатай байх бөгөөд судалгааны үр дүнг бодитой, тэнцвэртэй байлгах үүднээс дэд бүлэг бүрийн эзлэх жинг дотроо хэдэн үзүүлэлттэйгээс үл хамааран тэнцүү (16×6.25%=100%) хэмжээтэй сонгоно. Ингэснээр дэд бүлгийн эзлэх жинг тогтмол барих боломжийг олгох төдийгүй статистик мэдээлэл дутуу, алдаатай тохиолдолд бусад бүлэгт нөлөөлөх боломжийг хааж, нийт үр дүнгийн найдвартай байдлыг өсгөдөг.

16 дэд бүлгээр тооцсон аймгуудын дундаж стандартчилсан үнэлгээнд суурилан 16 бүлгийн өрсөлдөх чадварын индексийг аймаг бүрээр дараах ерөнхий томьёогоор тооцоолно.

Өрсөлдөх чадварын 4 ерөнхий бүлгийн индексийг дэд бүлгүүдийн индексийн энгийн дунджаар, нэгдсэн индексийг 4 бүлгийн энгийн дунджаар тус тус тооцоолно.

4 бүлгийн индекс болон нэгдсэн индексийн дүнгээр аймгуудыг эрэмбэлэх ба индексийн утга хамгийн өндөр аймгийг 100 гэж тооцон аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг оноогоор илэрхийлж, утгын дарааллаар аймгуудыг эрэмбэлнэ.

Ерөнхий үнэлгээний эрэмбэ нь тухайн аймгийн өрсөлдөх чадварын байр бусад аймагтай харьцуулахад ямар байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвараар хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн аймгийн хувьд тухайн аймаг өрсөлдөх чадвартай гэж тодорхойлохоос илүү тухайн аймаг бусад аймагтай харьцуулахад өрсөлдөх чадвар сайтай гэж ойлгох нь зүйтэй юм

Categories
research

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭМЗЭГ БАЙДЛЫН ОЛОН ХУВЬСАГЧТАЙ ХЭМЖҮҮР

Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрМонгол Улсын Засгийн газартай хамтран гаргадаг Монгол Улсын хүний хөгжлийн 2011 оны илтгэл нь “Эмзэг байдлаас тогтвортой хөгжил рүү: Байгаль орчин. хүний хөгжил”сэдвийн дор гарч байсан билээ. Тус тайланд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хүний хөгжилтэй холбон авч үзэж.нөөц баялагт тулгуурласан хөгжлийн явцад байгаль орчны эмзэг байдлыг бууруулах. тогтвортой хөгжлийг хангахад анхаарах нь зүйтэйг тусгасан байдаг. Эмзэг байдал нь маш олон хүчин зүйлээс хамааралтай байдаг бөгөөд тэдгээрийг судлахын тулд “Байгаль орчны эмзэг байдлын олон хувьсагчтай хэмжүүр” гэсэн шинэ үзүүлэлтийг тооцон гаргажээ.

“Байгаль орчны эмзэг байдлын олон хувьсагчтай хэмжүүр” -т эдийн засаг, нийгэм, байгаль орчны нийт 16 үзүүлэлт ашигласан байдаг.

Эмзэг байдал. тогтвортой хөгжлийн асуудал нь одоо ч анхаарах зүйл хэвээр байгаа бөгөөд аймгуудын өрсөлдөх чадварын энэ удаагийн тайлангаас эхлэн уг хэмжүүрийг тооцон гаргаж байна. Тоон мэдээллийн олдоцоос хамааран дараах 14 үзүүлэлтээр 

“Байгаль орчны эмзэг байдлын олон хувьсагчтай хэмжүүр”-ийг тооцлоо. Үүнд:

Индекс тооцсон аргачлал

Индексийг нормчлох арга ашиглан тооцож гаргасан.

Индексийн утга 0-1 ийн хооронд хэлбэлзэнэ. Хувьсагч бүрийг эмзэг байдлыг илэрхийлэх үзүүлэлт гэж тодорхойлох бөгөөд их утга нь эмзэг байдлын дээгүүр түвшинг илтгэнэ. Өөрөөр хэлбэл эмзэг байдалд хамгийн ихээр нэрвэгдсэн аймаг хамгийн их утга (1) авч, сөрөг нөлөө хамгийн бага байсан аймаг хамгийн бага утга (0) авна.

Нөгөө талаар эмзэг байдлыг илэрхийлж болох хувьсагчуудын оноогоор тухайн аймгийн эмзэг байдалд хамгийн ихээр нөлөөлж байгаа хувьсагч нь хамгийн өндөр буюу нэг гэсэн оноо, эмзэг байдалд хамгийн багаар нөлөөлж байгаа нь хамгийн бага буюу тэг гэсэн оноо авна гэж ойлгож болно.

Categories
research

МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд өрсөлдөх чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг хоёр төрлийн эх үүсвэрээс бүрдүүлдэг. 

Үүнд:– Статистик мэдээлэл– Удирдах ажилтны санал асуулга

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 181 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 3/5 нь буюу 102 нь статистик мэдээлэл, 2/5 нь буюу 79 нь санал асуулгын мэдээлэл байна. Статистик мэдээллийн 15 хувь буюу 28 нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд юм.

Статистик мэдээлэл нь өрсөлдөх чадварыг тодорхой хугацаанд (өнгөрсөн нэг жилд гэх мэт) хэмжиж харуулдаг ба өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг (Жишээ нь, ДНБ-ы хувьд) илэрхийлдэг. Статистик мэдээллийг Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны жилийн, улирлын эмхэтгэлүүдээс авдаг. Харин санал асуулгаар шууд хэмжихэд бэрх тоон бус үзүүлэлтүүдийг тодорхойлж, статистик үзүүлэлтээр хэмжих боломжгүй мэдээллүүдийг олж авдаг онцлогтой. Түүнчлэн санал асуулгын мэдээлэл нь тухайн статистик мэдээллүүдийг батлах, бодит байдлыг тодруулах, иргэд, хувийн хэвшлийнхэн тухайн үзүүлэлтийг хэрхэн үнэлж буйг харуулах ач холбогдолтой. Тиймээс “Өнгөрсний дүр зураг” болдог статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад санал асуулга бодит байдалд илүү дөхөм, цаг хугацааны хувьд илүү шинэлэг байдаг.

Удирдах ажилтны санал асуулга

Удирдах ажилтны санал асуулгад хувийн хэвшлийн төлөөлөл буюу аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагын дунд болон дээд шатны удирдах ажилтнууд хамрагддаг ба тухайн аймаг дахь бизнес эрхлэх таатай орчин, өрсөëäºõ чадварын үзүүлэлтүүдийн талаарх тэдний ойлголт, тухайн орчин дахь нөхцөл байдлыг бодитоор хэрхэн үнэлж буйг судалдаг.

Санал асуулгад оролцогч удирдах ажилтнууд туршлагатай, үйл ажиллагаа явуулж буй орчноо гүнзгий мэддэг учраас нийгэм, эдийн засгийн орчин, өрсөлдөх чадварын нөхцөл байдалд илүү бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадна гэж биз үздэг.

Удирдах ажилтны санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулсан.Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцаалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 ААНБ-уудын оролцогчтойгоор түүвэр судалгааг явуулсан.

Санал асуулга нь нийт 79 хаалттай асуулт, 1 нээлттэй асуултаас бүрдэх ба судалгаанд оролцогчид хаалттай асуултуудад 1-10 хүртэлх шатлалтай хариултаас өөрийн санал хамгийн ихээр нийцэх үнэлгээг сонгох замаар байр сууриа илэрхийлнэ. 1-5 хүртэлх хариулт нь тухайн асуудлыг үнэлэх дүгнэлт сөрөг байгааг, 6-10 хүртэлх нь эерэг байгааг илтгэнэ. Нийт хариултаас үзүүлэлт бүрээр, аймаг тус бүрийн дундаж үнэлгээг тооцож, улмаар өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг тооцоход ашиглана.