Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад-Аденауэр-Сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТхамтран“Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээг 2018 оны 10-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулав.
Тус чуулга уулзалтад Төвийн бүсийн Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг 4 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох албаны хүмүүс оролцож, Улаанбаатар хотоос Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам болон төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын 130 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Чуулганаар “Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, төсөл хөтөлбөрүүд”, “Гадаад зах зээл дээр гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд”, “Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” зэргээр хэлэлцүүлгүүд өрнүүлж, салбарын бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар хуралдав.