Илтгэл-1: Х.Оюунцэцэг ЗГХЭГ
Сэдэв: Аймаг, НийслэлийнЗДТГ-ын 2014 оны үйл ажиллагааны үнэлгээ
Илтгэл-2: Б.Лакшми ЭЗБӨЧСТ-ын Ерөнхий захирал
Сэдэв: Зүүн бүсийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломжууд
Илтгэл-3: Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга
Сэдэв: Сүхбаатар аймаг
Илтгэл-4: Ж.Оюунбаатар Хэнтий аймгийн Засаг дарга
Сэдэв: Хэнтий аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал
Илтгэл-5: Х.Энх-Отгон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Сэдэв: Зүүн бүсийн тулгуур Төв, Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал
Илтгэл-6: Раушан Маматкулов Азийн Хөгжлийн Банк Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар
Сэдэв: Монголын зүүн бүс дэх Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт
Илтгэл-7: Б.Эрдэнэчимэг И ТИ АЙ ХХК Захирал
Сэдэв: Mongolia Nomadic by Nature
Илтгэл-8: М.Дагва Qmc Захирал
Сэдэв: Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө
Сэдэв: Зам, тээврийн салбарын стратеги, бодлого, үзэл баримтлал
Илтгэл-10:Сугарбаяр – Аж үйлдвэрийн яам
Сэдэв: Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого
Конрад Аденауэр сангийн мэндчилгээ
Монгол Улсын нүүдлийн соёлыг харуулсан видео бичлэг
Илтгэл-1: Б.Лакшми ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий Захирал
Сэдэв: МУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал
Илтгэл-2: Э.Тунгалаг ЭЗБӨЧСТ-ийн судалгааны мэргэжилтэн
Сэдэв: Аймгуудын өрсөлдөх чадвар: Хөгжлийн дуудлага
Илтгэл-3: Б.Саранчимэг ХАНСГ-ын орлогч дарга
Сэдэв: Албан ёсны статистик мэдээлэл, тэдгээрийг тооцох арга зүй
Илтгэл-4: Л.Эрхэмбаяр МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх
Сэдэв: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/
Илтгэл-5: А.Дэмбэрэл ҮСХ-ны МССТ-ийн дарга
Сэдэв: Эдийн засгийн статистикийн үзүүлэлтүүд тооцох арга зүй, мэдээллийг тархаах арга, хэлбэр

Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан Хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан.1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар “Чойбалсан аймаг” гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн “Дорнод” хэмээн нэрлэгдэх болжээ. Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 64 багт хуваагддаг.
Газар зүй
Дорнод аймаг нь хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг. Тус аймаг нь далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй.
Ургамал, амьтан
Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.
Онцлог газрууд
Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газруудтай. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан сувиллын газрууд бий.
Эх сурвалж : http://www.dornod.gov.mn