Categories
research

МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд өрсөлдөх чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг хоёр төрлийн эх үүсвэрээс бүрдүүлдэг. Үүнд:- Статистик мэдээлэл- Удирдах ажилтны санал…

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд өрсөлдөх чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг хоёр төрлийн эх үүсвэрээс бүрдүүлдэг. 

Үүнд:– Статистик мэдээлэл– Удирдах ажилтны санал асуулга

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 181 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 3/5 нь буюу 102 нь статистик мэдээлэл, 2/5 нь буюу 79 нь санал асуулгын мэдээлэл байна. Статистик мэдээллийн 15 хувь буюу 28 нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд юм.

Статистик мэдээлэл нь өрсөлдөх чадварыг тодорхой хугацаанд (өнгөрсөн нэг жилд гэх мэт) хэмжиж харуулдаг ба өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг (Жишээ нь, ДНБ-ы хувьд) илэрхийлдэг. Статистик мэдээллийг Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны жилийн, улирлын эмхэтгэлүүдээс авдаг. Харин санал асуулгаар шууд хэмжихэд бэрх тоон бус үзүүлэлтүүдийг тодорхойлж, статистик үзүүлэлтээр хэмжих боломжгүй мэдээллүүдийг олж авдаг онцлогтой. Түүнчлэн санал асуулгын мэдээлэл нь тухайн статистик мэдээллүүдийг батлах, бодит байдлыг тодруулах, иргэд, хувийн хэвшлийнхэн тухайн үзүүлэлтийг хэрхэн үнэлж буйг харуулах ач холбогдолтой. Тиймээс “Өнгөрсний дүр зураг” болдог статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад санал асуулга бодит байдалд илүү дөхөм, цаг хугацааны хувьд илүү шинэлэг байдаг.

Удирдах ажилтны санал асуулга

Удирдах ажилтны санал асуулгад хувийн хэвшлийн төлөөлөл буюу аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагын дунд болон дээд шатны удирдах ажилтнууд хамрагддаг ба тухайн аймаг дахь бизнес эрхлэх таатай орчин, өрсөëäºõ чадварын үзүүлэлтүүдийн талаарх тэдний ойлголт, тухайн орчин дахь нөхцөл байдлыг бодитоор хэрхэн үнэлж буйг судалдаг.

Санал асуулгад оролцогч удирдах ажилтнууд туршлагатай, үйл ажиллагаа явуулж буй орчноо гүнзгий мэддэг учраас нийгэм, эдийн засгийн орчин, өрсөлдөх чадварын нөхцөл байдалд илүү бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадна гэж биз үздэг.

Удирдах ажилтны санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулсан.Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцаалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 ААНБ-уудын оролцогчтойгоор түүвэр судалгааг явуулсан.

Санал асуулга нь нийт 79 хаалттай асуулт, 1 нээлттэй асуултаас бүрдэх ба судалгаанд оролцогчид хаалттай асуултуудад 1-10 хүртэлх шатлалтай хариултаас өөрийн санал хамгийн ихээр нийцэх үнэлгээг сонгох замаар байр сууриа илэрхийлнэ. 1-5 хүртэлх хариулт нь тухайн асуудлыг үнэлэх дүгнэлт сөрөг байгааг, 6-10 хүртэлх нь эерэг байгааг илтгэнэ. Нийт хариултаас үзүүлэлт бүрээр, аймаг тус бүрийн дундаж үнэлгээг тооцож, улмаар өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг тооцоход ашиглана.

Leave a Reply

Your email address will not be published.